“БИЗНЕС ӨРӨГ”-ИЙН ШИНЭ ЦУВРАЛЫГ MNB-ЭЭС ҮЗЭЭРЭЙ
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
ЭДИЙН ЗАСАГ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

Бизнесийн салбарын шилдэг захирлуудтай ярилцдаг “БИЗНЕС ӨРӨГ” нэвтрүүлэг “ӨРӨГ” нэртэйгээр МҮОНРТ-ээр өнөө орой 21:00 цагт үзэгчдэд хүрнэ. “ӨРӨГ”нэвтрүүлгийн шинэ цувралын эхний дугаарт Дуучин Д.Уламбаяр оролцож өөрийн уран бүтээл хэрхэн бүтэж, яаж ажилладаг талаар дэлгэрэнгүй ярилаа.

Зочин хөтлөгчөөр МCS группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин, хөгжмийн зохиолч Оки буюу Б.Одбаяр  нар оролцсон. Маргааш бүрэн эхээр нь “ӨРӨГ.МН” сайтаас хүлээн аваарай.

“БИЗНЕС ӨРӨГ” шилдэг залуу захирлуудын  ажлын туршлага, амжилтын талаарх ярилцлагаар залуу үеийнхний бүтээлч санааг сэдэлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү шинэ цувралаараа 12 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэх болно.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна