УКРАИНЫ НИСЭХ ОНГОЦ ИРАНЫ ХАРВАСАН ПУУЖИНД ОНОГДСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Их Британи, Канад, АНУ-ын төрийн тэргүүн нар Иранд осолдсон 176 хүнтэй онгоцны ослын мөрдөн шалгалтыг түргэвчлүүлэхийг хүслээ. Онгоцны осол Иран улс, АНУ-ын хоёр цэргийн бааз уруу пуужин харваснаас цагийн дараа болсон аж. АНУ-ын хэвлэлийнхэн “Иран улсын харвасан пуужин Украины онгоцыг сөнөөсөн байх магадлалтай” гэж үзэж байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Зорчигч болон хөлгийн багаас нэг ч хүн амьд үлдээгүй ослын мөрдөн шалгах ажиллагаанд онцгой анхаарч мөрдөн шалгалтыг хурдацтай үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Мөн Иран улс сөнөсөн онгоцны хар хайрцгийг АНУ болон онгоцыг үйлдвэрлэсэн компанид өгөхгүй гэж мэдэгдлээ.  



Ташрамд дурдахад Украины “PS572” маркийн зорчигч тээврийн онгоц 167 зорчигч, хөлгийн багийн есөн гишүүнтэйгээр Киви рүү нисэж байсан. Онгоц хөөрөх үед үзэгдэх орчин сайн, хөлгийн гишүүд ч туршлагатай хүмүүс байсан хэмээн албаныхан мэдээлжээ.
Онгоцонд Ираны 82, Канадын 63, Шведийн 10, Афганистаны дөрөв, Германы гурав болон хөлгийн багийн гишүүдтэй нийлэн 11 Украины иргэн нас барж, Амиа алдсан иргэдийн 15 нь хүүхэд байсан байна.  

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-01-11

Um mani badmi hum

66.181.161.126