ОЙМСОНДОО ДОЛЛАР НУУСАН Н.БАЯРСАЙХАНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Жилийн өмнө МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсондоо их хэмжээний доллар нуусан бичлэг нь олны дургүйцлийг төрүүлж байв. Тухайн өдөр АТГ-аас тугай ажиллагаа явуулж тус хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудын өрөөнөөс мөн л их хэмжээний авлигын мөнгө илрүүлсэн.

Энэ хэргийн шүүх хурал буюу МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 09.00 цагт хэлэлцэхээр товлосон ч ахиад хойшлууллаа. 

Харин өчигдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал давхардсан шалтгаанаар хойшлуулсан юм. Түүнчлэн уг хэргийн холбогдогч Д.Төмөрбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс энэ сарын 21 хүртэл хойшлуулах захирамж шүүгч гаргажээ. Тиймээс Д.Төмөрбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор болсон байна.

Хэргийг эргэн сануулахад,2017 онын есдүгээр сард МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан албан өрөөндөө 8600 долларын хахууль авч, АТГ-ынхныг ороход оймсныхоо түрийнд хийсэн. Улмаар тухайн шөнөдөө хууль сахиулагчид гэрт нь нэгжлэг хийгээд 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юань хураан авч баримтжуулсан. Харин МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20 000 юань эд мөрийн баримтаар хураан авсан билээ. Шалгалтын явцад Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах аргаар нэг тэрбум орчим төгрөгийг авлига авсан болох нь тогтоогдсон юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна