ХЯТАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айчлал өнөөдөр манай улсад эхэлнэ.

Айлчлал нь хоёр улсын хооронд өндөр төвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах зорилготой хэмээн  ГХЯ-наас мэдээлсэн.

Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулж, хилээр нэвтрэх болон гарахад нь Ковид-19-ийн шинжилгээ авах юм.

Айлчлалын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ  томоохон төслүүдийн явцыг урагшлуулах, БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр талууд ярилцана гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн юм.

 

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-15

Naad zavaarsan yumaaraa yah geev . Uhsennee hiigeed haalga uudeer orj garah geed bdag yum be

66.181.161.64