ЦАГ ЗАСВАРЧИН ГАРЬДАА ЕСӨН ӨДРИЙН ДАРАА ХАГАЛГААНДАА ОРНО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Монголд ганцхан байдаг "Seiko" брэндийн цаг засварчин Гарьдаа буюу Б.Ган-Эрдэнэ 2020 оны өвлөөс эхлэн хандивын аян өрнүүлсэн юм. Учир нь тархины хавдар өвчнөөр өвчилж, Монголд хагалгаанд орсон ч ахин хагалгаанд орох шаардлага гарсан. Тиймээс Солонгос улсад орох хагалгааны зардал болох 250 сая төгрөгийг гуйж байсан юм. Тэрээр одоо 9 хоногийн дараа Солонгос дахь хагалгаандаа орох ба мөнгө нь хүрэлцэхгүй хэвээр байгаа  юм. Тиймээс сайхан сэтгэлт Монголчууд та бүхнээс сэтгэлийн өглөг хүсэж байна. 

Тэрээр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Би энэ амьдралаас ийм амархан явахыг хүсэхгүй байна. Хоёр хүүгээ том болохыг нь харахыг хүсэж байна. Би энэ өвчнийг давчихаад гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдармаар байна" гэсэн юм. 


#Голомт банк 2905124942 Б.Ган-Эрдэнэ

#Хаан банк 5700535376 Б.Ган-Эрдэнэ

#Солонгос улс дахь эхнэрийнх нь данс :
Woori Bank Nyamtseren Mandkhai: 1002-060-649202

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна