GOOGLE НҮҮРСТӨРӨГЧ "ҮЛ ЯЛГАРУУЛАГЧ" КОМПАНИ БОЛЛОО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Google компани нүүрстөрөгч шүүгч дэвшилтэд технологи нэвтрүүлснээр нүүрстөрөгчийн ялгаруулалтаа тэг хувьд хүргэснээ зарлалаа. Мөн 2030 он гэхэд бүх дата төв, албан байруудаа нүүрстөрөгч үл ялгаруулах эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилт тавьсан тухай  компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдэгдлээ. Түүний онцолсноор энэхүү шинэ технологийн ачаар ирэх таван жилд 12 мянга гаруй ажлын байр шинээр бий болох юм байна. 

Технологийн салбарын бусад томоохон компани ч байгальд ээлтэй технологитой болохыг зорьж буй. Энэ оны нэгдүгээр сард Microsoft компани 2030 он гэхэд нүүрстөрөгч үл ялгаруулагч болохоо мэдэгдсэн бол долдугаар сард Apple болон Amazon компани 2030-2040 оны хооронд байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэртэй болохоо, нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи нэвтрүүлэхээ зарласан юм.

1 сэтгэгдэл


comment image

Зочинlkl; - 2020-09-15

.;,';

122.201.24.74