ИРГЭД ХОТЫН АЖИЛД МУУ ДҮН ТАВЬЛАА !
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Улаанбаатар хотын удирдлагуудын ажилд хяналт тавих үүрэгтэй Нийслэлийн иргэдийн хурал тэднийг 92 хувь буюу дүнгээр бол ОНЦ дүн гэж дүгнэсэн. Энэ тухайгаа НИТХ-ын дарга Р.Дагва ярихдаа:Хотод өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг иргэд харж байгаа. Төрийн албаны дунд шатны хүнд суртлыг бууруулах, барилга, зам зэрэг олон бүтээн байгуулалт хийсэн гэсэн юм.

Харин бид нийслэлийн иргэдээс хотын ажилд ямар дүн тавьж байгааг тодруулахад муу гэв. 

Иргэн: Иргэдийн төлөө юу ч хийхгүй байгаа,  иргэдийн амьдрал ахуй  ямар байна, хотын тохижилт ямар байна, хог шороо ямар байна. Одоо бүх л юм нь болохгүй байгаа. Хүмүүс аягүй их бухимдалтай байна. Энэ бол худлаа дүгнэлт байна гэж бодож байна.

Иргэн: Ямар ажил хийсэн юм? Яг нийтэд харагдаад юм бол байхгүй.  За яахав хэдэн барилга нурааж барьсан байх. Өөр юм байхгүй ш т

Иргэн: Ер нь бараг юм хийдэг юм уу? Мэдэхгүй

Иргэн: Улаанбаатар хотын түгжрэл ямар байгаа билээ гэх мэтчилэн асуудал  их байгаа. Тухайн асуудлыг шийдвэрлэнэ гэж дөрвөн жил төлөвлөдөг. Гэхдээ тэр нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тиймээс ажил нь биелээгүй л гэж бодож байна.

Иргэн: Миний бодлоор хийгээд гийгүүлээд байсан юм бол байхгүй. 

Иргэн: Ямар ажил хийснийг ёстой мэдэхгүй байна.

Иргэн: Худлаа мэдэхгүй.

Иргэн: 92% хийсэн гэдэг нь ард түмний нүдэн дээр ил байгаа тул худлаа гэж үзэж байна.

Иргэн: Ер нь төрөөс хийж байгаа үйл ажиллагаа ард түмэнд хэрэгжиж байгаа юм бол байхгүй. 

 

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-18

Дарга тойрсон ажлаа болиод ард түмэндээ л хүрч ажилламаар байна. Талбайн урд талын усан оргилуураа өвөл ядаж мөсөн гулгуур болгохгүй бол тун ашиг багатай. Талбайн 2 талын замыг услар ямар шаардлага байна? Өөр усалчиахаар тоостой зам дэндүү их байна.

66.181.161.105