ХЯТАДАД ХАНДИВЛАХ ХОНИЙГ ДУНДЖААР 95.000 ТӨГРӨГӨӨР ЗҮҮН АЙМГУУДААС АВНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны  хоёрдугаар сард Хятадад нэг өдөр айлчилсан. Айлчиллын үеэр хөрш орныхоо хүнд цаг үед нь тусалж, дэмжиж буйгаа илэрхийлж, 30 мянган хонь хандивлахаа хэлж, батламж өгсөн. Улсын онцгой комиссийн дарга Я.Содбаатар хэлэхдээ: 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд багтаан хонио өгөхөөр ажиллаж байна. Одоогоор 18.000 хонь цуглуулсан. 5000-ийг нь Эрээнд аваачсан. Хятадын талын шаардлагын дагуу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаас хонио цуглуулж, малчдаас дунджаар 95 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа гэв. Мөн хонины цуснаас шинжилгээ авч, түүнээс хойш тусгаарлах бүсэд 45 хоног тусгаарлаад урд хөршид хүлээлгэн өгнө гэлээ. Харин иргэдийн хандивлана гэсэн хонийг цуглуулж байгаа эсэхийг асуухад иргэд, албан байгууллагууд олон тооны хонь хандивлахаар амласан ч ирээгүй. Мөн хандивлахаар амласан хонь халдварт өвчтэй бүс нутгийнх байвал шаардлагад нийцэхгүй тул авах боломжгүй гэв.

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна