Т.МӨНХСАЙХАН: ТОМУУГИЙН ХҮНДЭРЛЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН 10-Р САРЫН 1-ЭЭС  ХИЙНЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Хүйтний улирал ойртож байгаа эдгээр өдрүүдэд ханиад шуухинаа болон томуугийн халдвар нэг дахин өсчээ. Харин жил бүрийн 11-р сараас 2-р сар хүртэл томуугийн дэгдэлт өсдөг тул томуугийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 10-р сарын 1-ээс улс даяар томуугийн вакцин хийнэ гэж ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

ХӨСҮТ-өөс дараах зөвлөгөөг өгч байна

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

 6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,

3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

Уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,

Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,

Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,

Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох  урвал, хүндрэл:

Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно

 Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно

 Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

 Хэрэв  дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ерөнхий анхаарах зүйлс

Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй

Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах      

Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна