ГРИНЛАНДЫН МӨСӨН БҮРХЭВЧ ХАЙЛЖ, ОЛОН ЖИЖИГ ХЭСЭГТ ХУВААГДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Хойд туйлын хамгийн том мөсөн бүрхэвч, Гринландын зүүн хойд хэсэгт орших 79N хэмээх бүрхэвчнээс аварга том мөс хайлж, салж урслаа. Хиймэл дагуулаар авсан зурагнаас ажиглахад хайлж тасарсан мөсөн бүрхэвч ойролцоогоор 110 ам км талбайг эзлэн олон жижиг хэсэг болон хуваагджээ. Гринланд орчмын уур амьсгал 1980 оноос хойш цельсийн гурван хэмээр дулаарсан нь мөсөн бүрхэвч хайлж, олон хэсэг болж цуурсны гол шалтгаан гэж эрдэмтэд тэмдэглэсэн байна.

79N нь багцаагаар 80x20 км хэмжээтэй аварга том мөс бөгөөд 2010-2012 онд Гринландын баруун хойд хэсгийн Питрманны мөсөн бүрхэвч хайлж, олон жижиг хэсэгт хуваагдсаны дараа Хойд туйлын хамгийн том мөсөн бүрхэвч болоод байжээ. Харин ийнхүү задарч, олон жижиг  бүрхэвч, мөсөн уул болон хуваагдсан нь байгаль хамгаалагч, далай тэнгис судлаачдын санааг түгшээж байна. Хойд туйлын цас, мөсөн бүрхэвч хайлснаар 530 тэрбум тонн мөс далай тэнгист “нэмэгдэж”, далайн төвшин дэлхийн хэмжээнд  дунджаар 1.5 мм-ээр өндөрсөнө гэсэн тооцоо бий.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна