“ХОЁР НАСТАЙ ОХИНОО ӨРГҮҮЛНЭ” ГЭХ ЗАР ТАВЬСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Сүүлийн өдрүүдэд хоёр настай хүүхдийг "айлд өргүүлнэ" гэх   зар охины зурагтай хамт фейсбүүк орчинд тавигджээ. Энэхүү зар нь олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй цагдаагийн байгууллагаас зар байршуулсан иргэнийг шалгаж эхэллээ.

Тодруулбал,Хоёр настай охиныг "айлд өргүүлнэ" гэх зарыг охины зурагтай хамт Төв аймгийн нэгэн сумын фейсбүүк зарын групп дээр байршуулсан хэргийг Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн газраас шалгаж байна.
Энэхүү асуудлаар зариг.мн сайт Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Бадамцэцэгээс тодруулсан байна.

Тухайн сайтад нийтлэгдснээр, охины ар гэр Төв аймгийн Жаргалант суманд хоёр жилийн өмнө шилжин ирсэн. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаах ажиллагаа явуулж, хамтарсан баг гарч ажиллаж байна. Охины гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа бөгөөд одоогоор охин хаана байгаа нь тодорхойгүй гэх мэдээллийг өгсэн хэмээн бичжээ.

 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-16

хурдан авч асрамжид өгөөрөй хөөрхий мундаг охин болоорой муу эцэг эхтэй бснаас асрамжинд өссөн нь дээр

192.82.72.83


comment image

Uyanga - 2020-09-18

Bvhel bvten hvn biyiig olood torson bhad yaj mal amitan zarj bgaa ym shig oruulj bnaa hna ymar hvmvvsin gart vr hvvhdee bailgadag bnaa horwoo gj

66.181.161.113