ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГАД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван  И өнөөдөр  бараалхлаа.

"COVID-19"-ийн улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтыг халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд зохион байгуулж байна. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэллээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий дахинд тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-нд  БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй Хятадын ард түмэнд Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг Хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна