СОГТУУРСАН ҮЕДЭЭ ТӨРСӨН ЭЭЖ, ХОЙД ААВЫНХАА АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Энэ сарын 2-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ээж болон хойд аавынхаа аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Улмаар хэргийг нуун далдалсан байсан ба цагдаагийн алба хаагчид 9 сарын 15-ны өдөр шалгалтаар хэргийг илрүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, 2020 оны 09 дүгээр сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт тус хороонд оршин суух сэжиг бүхий 30 настай, эрэгтэй Э гэгчийг шалгахад энэ 9-р сарын 02-ны өдрийн орчимд согтуурсан үедээ гэр бүлийн маргааны улмаас өөрийн ээж 56 настай Т, хойд эцэг 49 настай Б нарын амь насыг нь хохироосон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 30 настай эрэгтэй Э нь амь хохирогчдын толгойн тус газар нь хатуу зүйлээр олон удаа цохиж гэмтээсний улмаас нас барсан нь тогтоогджээ.

Одоогийн байдлаар уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорьсон.

Манай Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг эхний 8 сард 18.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 22.1%-р буурсан байна. 16, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2020 оны эхний 8 сард улсын дунджаар 85 болж, өмнөх оны мөн үеэс 20.6%-р буурсан гэсэн тоон мэдээлэл гарсан билээ.

Харин иргэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ хянах чадваргүй болж улмаар гэмт хэрэг үйлдэх, үл ялих шалгаанаас болж бусдын амь насанд санамсаргүй байдлаар хүрэх, гэр бүлийн маргаанаас үүдэж өс хонзонгийн сэдлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээдийнхээ амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсээр байна.

Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлдэг байх, гэр бүлийн маргааныг хүчирхийллийн аргаар биш ярилцах байдлаар шийдэж байхыг зөвлөж байна.

4 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-16

hetsuu ch yumdoo neg ni shorond nogoon shoroond ydaj baihad torson ehiigee ymar setvehuin doroitold orson nohoin golo ehiigee ingej aldag bainaa pizda

202.126.90.19


comment image

Зочин - 2020-09-17

Хойд аав хогийн загнидаг бсан ч бж болно. Ээж хүүгээ хамгаалагүй бол хохино.

202.126.88.145


comment image

Зочин - 2020-09-17

Ehiigee alsan hun narsand ch nar uzehguidee

103.26.192.163


comment image

Зочин - 2020-09-17

Архины худалдаанд үйлдвэрлэлд дорвитой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

66.181.161.53