ШУУД- Д.БУДЗААН: "ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛНЭ" ГЭХ ЗАР БАЙРШУУЛСАН ИРГЭНИЙГ ОЛЖ ТОГТООСОН
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар өмнө

urug.mn

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байж болзошгүй талаарх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тарж эхэлсэн.

Тодруулбал, 2 настай эмэгтэй хүүхдийг бусдад үрчлүүлнэ хэмээх зарыг цахим орчинд байршуулсан байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Мөн 9 сарын 1-ний өдөр өөрийн бага насны хоёр хүүхдийг танихгүй айлд үлдээгээд “Дэлгүүр ороод ирнэ” гээд гарсан ч өнөөдрийг хүртэл сураггүй байгаа эмэгтэй эрэн хайж байгаа билээ.

Бид энэ талаар болон “Сүүдэр бүү тусга” аяны мэдээллийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна