ЦАГ ЗАСВАРЧИН Б.ГАРЬДААД 50 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Монголд ганцхан байдаг "Seiko" брэндийн цаг засварчин Гарьдаа буюу Б.Ган-Эрдэнэ 2020 оны өвлөөс эхлэн хандивын аян өрнүүлсэн юм. Харин өнөөдрийн байдлаар тэрээр БНСУ-д эхний хагалгаандаа орсон. Удахгүй дахин нэг том хагалгаанд орохоор өмнөх эмчилгээгээ хийлгэж байна.

Түүнийг Монголд байх хугацаанд л олон иргэд хандивын аянд нь нэгдэж тусалж байв. Гэсэн ч түүний бүх хагалгаанд шаардлагатай 250 сая төгрөг нь бүрэн цуглаагүй.  Одоогийн байдлаар түүнд яаралтай 50 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа билээ.

Иймд сайхан сэтгэлт Монгол иргэдээсээ дахин хандивын нэгдэж туслахыг хүсэж байна. Тэрээр одоо 9 хоногийн дараа Солонгос дахь хагалгаандаа орох ба мөнгө нь хүрэлцэхгүй хэвээр байгаа  юм.

Б.Гарьдаа тархины хавдар өвчнөөр өвчилж, Монголд хагалгаанд орсон ч ахин хагалгаанд орох шаардлага гарсан байдаг.

Тэрээр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Би энэ амьдралаас ийм амархан явахыг хүсэхгүй байна. Хоёр хүүгээ том болохыг нь харахыг хүсэж байна. Би энэ өвчнийг давчихаад гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдармаар байна" гэсэн юм.

#Голомт банк 2905124942 Б.Ган-Эрдэнэ

#Хаан банк 5700535376 Б.Ган-Эрдэнэ

#Солонгос улс дахь эхнэрийнх нь данс:

Woori Bank Nyamtseren Mandkhai: 1002-060-649202

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна