ХАР ТАМХИ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЖ, ХЭРЭГЛЭСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДЭДИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Билгүүн, Э.Энхтулга, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв. Учир нь шүүгчдэгч нар Улсын дээд шүүхэд хандаснаар ийнхүү хуралдсан билээ.

Учир нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт долоон жил хорих ял, Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, гурван жил зургаан сар хорих ял, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, хоёр жил таван сар хорих ял тус тус шийтгэсэн юм.

Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээв.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-01-10

Тэр Амархүүгээр толгойлуулсан хэдэн урансайханчид яагаад ингээд хариуцлагаас мултарчихав ? Энэ талаар нэг юм бичнэ байгаа !!!

77.111.245.73