Х.НЯМБААТАР: АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН НЭГ ШҮҮГЧИД 200 ХЭРЭГ НОГДОЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
УЛС ТӨР 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд болж байна.

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хийлээ.Тэрээр илтгэлдээ: Улсын дээд шүүх дэргэдээ судалгаа сургалтын хүрээлэнтэй байхаар төсөлд тусгасан бөгөөд шүүгчийн цалин хангамж, нэмэгдлийн талаар мөн тусгасан. Одоогийн байдлаар шүүгчийн цалин төрийн албан хаагчдын дунд хамгийн өндөр гэж яригддаг ч өнөөдрийн нөхцөлд тийм ч өндөр биш байгааг Хууль зүйн сайд хэллээ.

-Шүүхийг төрөлжүүлэн дагнах,

-Шүүхийг цахимжуулах

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх үндэслэл хасах

-Шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтан

-Шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, суралцах эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх бол ШЕЗ чөлөө олгоно гэх мэт заалтыг тусгажээ.

Шүүхийн ачаалал өндөр байгаа бөгөөд анхан шатны шүүхийн нэг шүүгчид 200 хэрэг ногдож байгаа гэдгийг салбарын сайд хэлээд хуулийн төсөлд ажил хэрэгчээр саналаа өгөхийг хүссэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухайд иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэж хандаж байхад шүүхэд 5 жил хүртэл удааширсан тохиолдол байгаа бөгөөд эргээд гүйцэтгэлийг хангуулах гэж мөн хугацааг зарцуулж байна гэдгийг тэрбээр онцолсон юм. Одоогийн байгаа тогтолцоо хэвээр үргэлжилвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлд дорвитой өөрчлөлт орохгүй гэдгийг хэллээ.

Яг одоо ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр "Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад тулгамдаж буй асуудал" илтгэлийг тавьж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна