НАСА 2024 ОНД САРАН ДЭЭР ЭМЭГТЭЙ САНСРЫН НИСЭГЧ БУУЛГАНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА 2024 онд саран дээр хүн буулгах 28 тэрбум ам.долларын төсөл баталснаа танилцууллаа. “Artemis” хэмээх шинэ хөтөлбөрийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хоёр сансрын нисэгч саран дээр буулгах бөгөөд энэ нь 1972 оноос хойш дэлхийн ганц дагуул дээр хүний мөр гарах анхны тохиолдол болох юм. Харин сансрын хөлөг нь “Аполлон” хөлөгтэй төстэй “Орион” нэрт хөлөг байх гэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд сарны гадарга дээр газардагч төхөөрөмж байрлуулах систем бүтээх 3.2 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд энэхүү төсвийг АНУ-ын Сенат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар удахгүй хэлэлцүүлэхээр болжээ.

НАСА-гаас мэдээлснээр одоогоор тус агентлагт 12 эмэгтэй сансрын нисэгч байнгын бэлтгэл хийж, идэвхтэй ажиллаж байна. Удахгүй тэдэн дээр бэлтгэл дөрвөн эмэгтэй нисэгч нэмэгдэх гэнэ. Дөрвөн жилийн дараа сар луу хөөрөх эмэгтэйг тэрхүү 16 нисэгчээс сонгохоор болжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна