НЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Д.НЭМЭХБАЯР НАРЫН НЭР БҮХИЙ 10 ХҮНИЙ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажиллаж байх хугацаандаа ЕБС-уудад “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар хахууль авсан, өгсөн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд, Х.Батсайхан, Д.Энхтайван нарын 10 хүнд холбогдох хээл хахуулийн гэмт хэргийг шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.

Гэвч шүүгчдэгчдийн өмгөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаан давхцсан, өмгөөлөгч Ц.Ариунзул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шүүгдэгч Э.Энхзаяа мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ.

Прокурорын зүгээс дээрх 10 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1 дэх хэсэгт заасан хахууль өгөх, хахууль авах гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлээд байгаа.

Сүхбаатарын талбай руу гэгээн цагаан өдөр бие зассан зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсанаар олны анхааралд өртсөн Д.Нэмэхбаярын гэрт АТГ-ын алба хаагчид нэгжлэг хийхэд 14 сая төгрөг олдсон гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэрбээр “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч олон арван байгууллагын зөвшөөрлийг сунгах гэрчилгээг зориудаар удааж, хясан боогдуулах замаар хахууль авдаг нь тогтоогдож яллагдагчаар татагдаж байсан билээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна