Д.ЭНХТҮВШИН: АМЕРИКААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСАН НЬ ОЛОН КОМПАНИУДАД БОЛОМЖ НЭЭНЭ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

MCS групп” саяхан том гэрээ хийж компанийнхаа 20 хувьд  олон улсынCerberusкорпорациас хөрөнгө оруулалт татсан? Энэ хэлцэл хэдий хугацаанд үргэлжилсэн бэ? Хөрөнгө оруулагчаа яаж сонгосон бэ?

Энэ хэлцэл хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн.  Өмнө нь “Mongolian Mining Corporation компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээрIPOхийж байхад олон улсын хөрөнгийн бирж дээр гарахад  стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулагч хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Жишээ нь энэ компани орсон юм чинь хувьцааг нь худалдаж авахад эрсдэл багатай байх, жишиг стандарт тогтсон байх гэсэн итгэл үнэмшил тогтож байдаг.

Mongolian Mining Corporation” компанийг IPO хийхэд  EPRD   зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулагч орсон байсан нь давуу тал болж байсан. Байгаль орчин тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлсэн гэдэг нь хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахад хувь нэмэр болно.

Хөрөнгө оруулагч нар тухайн бизнест оруулсан хөрөнгө оруулалтаасаа ихэвчлэн IPO хийх замаар гардаг тохиолдол ч олон байдаг. Тиймээс бид тодорхой хугацааны дараа  олон улс дээр бирж дээр болон  Монголын хөрөнгийн бирж нээлттэй  хувьцаа гаргах бодолтой байгаа.

Танай компанийн энэхүү мэдээллийг харсан хүмүүс Монголынхоо хөрөнгийн бирж дээр  хувьцаагаа гаргаасай гэсэн хандлага их байх шиг байсан. Хөрөнгө оруулагчаа та бүхэн өөрсдөө сонгосон уу? Эсвэл хөрөнгө оруулалт татах сураг сонсоод компаниуд танайх руу хандаж эхэлсэн үү?

Ерөнхийдөө бизнес дээр бүх юм  яг цав рационал хэлбэрээр гэдэг шиг нарийн тооцооны дагуу явах ёстой гэсэн дүрэм байхгүй. Олон хөрөнгө оруулалтын хэлэлцээр хувь хүмүүсийн хоорондын харилцаан дээрээс үндэслэж явж байдаг. Манай энэ хэлэлцээр ч мөн ерөнхийдөө хувь хүмүүсийн  харилцаан дээр үндэслэж боломжуудаа ярьж хэлэлцэж байгаад хийгдсэн. Яриа явсаар байгаад ажил хэрэг болсон. Тэрнээс бид яг ийм хөрөнгө оруулагчийг шалгаруулж авна гэж яваагүй.

Америк Монголын гуравдагч хөрш байхыг хүсдэг. Энэ харилцаагаа эдийн засаг, худалдаагаар бэхжүүлнэ гэдэг  чухал ач холбогдолтой 

Манайд гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нь багасчихлаа сүүлийн үед бизнесийнхэн яриад байгаа. Олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг  яаж хүлээж авч байна?

АмериктCerberus Capital Managementхөрөнгө оруулалтын сан АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын сангуудын нэг учраас олон хөрөнгө оруулагчид манай хэлцлийг тэд нараас асууж байна гэсэн. Монгол ямар вэ, та нар яагаад Монголд хөрөнгө оруулалт хийчихэв, хувьцаагаа гаргавал бид сонирхоё гэсэн гэсэн яриа нилээн өрнөсөн гэсэн.

Америкын хувьд ч мөн Монголын гуравдагч хөрш байхыг хүсдэг. Орос, Хятад гэсэн хоёр том гүрний голд байдаг учраас. Энэ харилцаагаа эдийн засаг, худалдаагаар бэхжүүлнэ гэдэг бол Америкын хувьд бол бас чухал ач холбогдолтой зүйл. Манай энэ хэлэлцээр Монгол Америкийг холбосон том хэлэлцээр болсон гэж үзэж байгаа.

Америкаас Монголд  нийтдээ 750 орчим сая долларын хөрөнгө оруулалт орсон байдаг юм байна лээ.  Манай сая хийсэн хэлэлцээр бол үүний 10-15 орчим хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт боллоо.

Хөрөнгө оруулалт татахад компанийг бодитоор үнэлүүлэх хэрэг гарах байх. 500 сая доллараар үнэлүүлсэн гэсэн тоо сонссон. Үнэн үү?

Энэ хэлцэлд манай группийн харилцаа холбоо, өргөн хэрэглээний бараа худалдааны зэрэг долоон компани багтаж байгаа. Компани бүрийн хувьцаа, үнэлгээ өөр өөр тогтсон.  Дундажлаад үзвэл 500 гаруй сая доллар гэсэн багц үнэлгээ байгаа. Бусад компаниуд маань тусдаа өмнө байдаг бүтцээрээ явж байгаа.

Манай Монгол компаниуд олон улсад нээлттэй хувьцаа гаргах боломж  хэр байна вэ?

Боломж бол  үргэлж байдаг. Гэхдээ манай зах зээл жижиг болохоор зах зээлийн өсөлтийн үе зэрэг бизнесийн цонхуудыг ашиглах хэрэгтэй. Бизнесийн цонх буюу зах зээлийн боломж нь бизнесийн төрлөөсөө шалтгаалаад хугацааны хувьд өөр өөр байна. Түүнийг зөв мэдрэн, бэлтгэлээ хангаж байгаад гаргаж тавьбал хөрөнгө оруулагчдын хувьд бас сонирхол татах боломжууд бол байгаа.

Хөрөнгө оруулагч нарт бизнесийн стори болон ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнээ борлуулж байгаа гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Манай зах зээлийн боломж, бизнесийн өсөлт ойрын хугацаанд ямар байх вэ зэрэг нь илүү тодорхой байх. Хөрөнгө оруулалт татах тал дээр Монголын зах зээлийн хэмжээ гол асуудал болдог нь үнэн. Тэр дундаа нэг бизнесийг дангаар авбал зах зээл жижиг харагдана. Харин Монгол улсынхаа бүх давуу тал, боломжуудыг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Өсөж хөгжиж байгаа залуу үндэстэн,  хоёр том хөрш орны боломж байна зэргийг ойлгуулж байх хэрэгтэй.

Бид мөн  Олон улсын хөрөнгө оруулагч нартай хамтрах нь компаний  засаглалаа илүү сайжруулах, стандарт нөү хау нэвтрүүлэх, гадагшаа хөрөнгө оруулалт хийх боломжууд гарч ирнэ гэсэн зорилготой байгаа.

Олон улсад нээлттэй  ipo гаргая гэвэл хэдий хугацааны дараа гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

3-5 жилийн дотор гарчих байх гэж төлөвлөж байна. Гэхдээ мэдээж түрүүн ярьсан зах зээлийн цонх, боломжуудыг тооцоолж үзнэ.

MCSгруппийн нэг компани болох Энержи Ресурс компани Хонгконгийн хөрөнгийн биржтэй бүртгэлтэй. Хувьцааны өсөлт ямар байгаа вэ?  

Зах зээлийн орчин зэрэг олон нөхцлүүдээс шалтгаалаад анх гарч эхэлснээсээ бага зэрэг унасан. Гэхдээ хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бэ гэдэг талаас нь харвал бид үүнийг амжилт гэж хардаг. Гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголдоо хөрөнгө оруулалт болгоод үлдээж байна гэдэг утгаараа.

 

За баярлаа. Амжилт хүсье танай хамт олонд.

 

 

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-23

хахах ммс 975 хувьцаа бага зэрэг унасан гэнэ үү. Шаркийн бага зэрэг гэдэг нь 20 дахинг хэлдэг юм байхдаа

202.126.89.168