ШУУД: ТУЯАРАХ САЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНДӨӨ КАМЕРТАЙ БАЙЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар өмнө

urug.mn

Бид энэ удаагийн шууд дамжуулалтаар иргэнээс ирсэн гомдол мэдээллийг хүргэхийг зорьлоо. Учир нь “Туяарах салон” үйлчлүүлж буй эмэгтэйчүүддээ мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй хувцас солих өрөөндөө камер байршуулсан байжээ. Энэ асуудлаар тухайн салоны удирдлагуудад нь хандаж хүсэлт гаргасан иргэний хэл амаар доромжилж зохисгүй авир гаргасан байна.

Харин энэ асуудлаар өнөөдөр ШӨХТГ-аас тухайн салонд шалгалт хийсэн байна. Шалгалтаар хууль бусаар үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй камер байршуулсан зөрчлийг илрүүлсэн.Зөрчлийг тус газраас таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэглэгч нараасаа уучлалт хүсэх, дахин ийм зөрчил гаргахгүй байх, бусдын нүцгэн бичлэгийг олон нийтэд болон өөр зүйлд ашиглахгүй байх зэрэг сануулга өгсөн байна.

Бид энэ асуудлаар тухайн салонд очиж тайлбар мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг шууд дамжуулалтаас үзээрэй.

2 сэтгэгдэл


comment image

A - 2020-09-23

Zassss neeh hun huvtsasaa solidog uruund camer tavihasaa sanaa zovooguin bj salond ni camertai orood todtuulaga avsan chin ingej bolkuu ene ter

64.119.16.208


comment image

Зочин - 2020-09-25

Bas zowldoo camer baih heregteishde

202.55.188.86