ДЭЛХИЙН TED-Д АНХ УДАА МОНГОЛ ХҮНИЙ ИЛТГЭЛ ШАЛГАРЛАА
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Шинжлэх ухаан, боловсрол, технологи, бизнесийн салбаруудын шилдэг инноваци, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг сэдэгч, бүтээгчдийн богино илтгэлийг дэлхий даяар сая сая хүмүүст түгээдэг TED арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа Б.Хулан гэх бүсгүй илтгэл тавихаар боллоо.

Албан ёсны TEDплатформ болон үндсэн тайзнаа илтгэл тавих шалгаруулалт нь дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй 600,000 гаруй төсөл, хөтөлбөр удирдагч, манлайлагч нарын дунд хагас жилийн турш, олон шат шалгуураар үргэлжилсэн ба шилдэг 12 хүн өөрсдийн дуу хоолой, уриалгаа дэлхий даяар түгээх боломжтой болсон байна. Б.Хулан нь энэхүү шилдэг 12 хүний нэгээр шалгарснаар дэлхийн TED-д илтгэл тавьж буй анхны Монгол хүн болж байгаа юм.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа мэдээлэхдээ:“Дэлхийн өнцөг булан бүрт буй 600,000 гаруй мэргэжилтнүүдэд нээлттэй шалгаруулалтаас зөвхөн 12 хүнийг TED өөрийн олон шат бүхий сорилтоор шүүж сонгодог.

Энэхүү 12 хүний нэгээр шалгарч Монгол улсаас анх удаа TED-ийн төв оффисын шалгуурт тэнцэн үндсэн тайзнаас англи хэлээр илтгэл тавихаар боллоо. 2020 оны 9 сарын 25-26-ны өдрүүдэд Сиаттл хотод болох байсан ч К-19 нөхцлөөс үүдэн илтгэлээ АНУ дахь TED-н техникийн баг болон Монгол HDTV-н зайнаас хамтарсан зургийн багаар бичүүлэн, тус өдрүүдэд онлайнаар цацахаар боллоо.

TED багтай ажиллах 4 сар миний хувьд ажиллах бус томхон алхам урагшаа авч буй мэт байсан. Манай хөтөлбөрийн найруулагчаар Sally Kohn (CNN, FoxNews), ярианы көүч Helena Bowen (Chernobyl, Game of Thrones), зургийн дарга David Waldman, продюсер Kristel Ottis, Cyrena CC Hutten, Niamh Collum, факт шалгагч Julia Dickerson зэрэг асар туршлагатай мэргэжилтнүүд ажилласан. 4 сар энэ хүмүүсийн мэдрэмж, зөвлөмж, туршлагаар тордуулж ихийг сурлаа. 12 минутын илтгэлийг та бүхэнд хүргэхийн тулд 4 орноос нийт 30 гаруй хүнтэй баг ажилласан юм шүү.

Арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлсэн байна. Та бүхэн http://ow.ly/cYtt50B7H40 хаягаар ороод үнэгүй бүртгүүлээрэй! Монголын цагаар орой 9 цагаас эхлэнэ” гэжээ.

4 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-23

Amjilt husie

202.55.188.46


comment image

Chuluuna - 2020-09-24

Bayar hurgie! Mash ikh baharhaj, bayarlaj bna. Bi TED -yn baingyn uzegch sonsogch. Hulangaa demjij zaaval uznee. Amjilt , dear!

192.82.72.77


comment image

Зочин - 2020-09-24

I am proud of you, good luck!

202.21.127.70


comment image

Зочин - 2020-09-24

woow uneheer mundag yma amjilt2

66.181.161.83