“ГАНГАН ДАГШАА” ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 26-НД УЛСЫН ФИЛАРМОНИД БОЛНО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 4 долоо хоног өмнө

urug.mn

Монгол Улсын Филармони үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор энэ сарын 26-нд хийх гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдээс үзэгч, сонсогчиддоо хүргэнэ.

Тоглолтонд Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, дуучин Б.Дэлгэрбаяр, Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян нар оролцоно.

Түүнчлэн дэлхий дахинаа цар тахал ковид 19-өөс үүдэж хөл хорио тогтоосны улмаас урлаг уран сайхны байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан. Үүнээс үүдэн уран бүтээлчдийн санхүүгийн байдал хүндхэн нөхцөлд ороод байлаа. Харин энэ үеэр Монгол улсын филармонийн уран бүтээлчид  ЗГ-аас цалинжин санхүүгийн асуудалд өртөх нь бага байсан хэмээн Монгол Улсын Филармоний Ерөнхий удирдаач Д. Нямдаш мэдээллээ.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна