Б.НЯМДЭЛГЭР: МИНИЙ ИМИДЖ БОЛ ХАЛЗАН ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ШИЛ ЗҮҮСЭН ДҮР ТӨРХ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 3 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

“Үүрд хамтдаа”  анхны уран бүтээлээ туурвисан залуу  уран бүтээлч Баасанбаатарын Нямдэлгэртэй ярилцлаа. https://www.facebook.com/DuuchinNyamd...

-Та манай уншигчдад өөрийгөө  танилцуулахгүй юу?

-Би эрдэнэт хотод төрсөн. 10 жилээ Нийслэлийн  тэргүүний 21-р сургуулийг дүүргэж Монгол улсын соёл урлагийн сургуулийн Ч.Насантогтох багшийн удирдлага нь дор Эстрадын дуучин мэргэжлээр төгссөн.

.-Яагаад дуучин болохоор шийдэж байв. Гэр бүлийнхэн нь зөвлөсөн үү? Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж шийдвэр гаргасан уу?

-Би бага байхдаа олон тэмцээн уралдаанд оролцож дуулдаг хүүхэд  байсан. Мэргэжлээ 100% өөрийнхөө хүсэл тэмүүллээр сонгосон. Манай гэрийнхэн маань намайг эмч болгон гэж их зүтгэсэн дээ.

-Анхны уран бүтээл бүтсэн түүхээсээ хуваалцвал?

-Нэг удаа гэртээ цайгаа уугаад зурагт хараад сууж байсан чинь амандаа гэнэт нэг ая аялсан. Би дахин дахин давтаад л утсан дээрээ сонсоод засаад л яваад байсан. Би энэ аяаа аваад яруу найрагч Болормаа эгч дээрээ очсон. Аяаа сонсгоод санаагаа хэлэхэд тэр дор нь л шүлэг бичээд миний дуу төрсөн.

-“ Үүрд хамтдаа” дуугаараа ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?

 Энэ дуугаараа найз нөхөрлөлийн үнэ цэнэ ,үнэнч зан чанарыг харуулахыг зорьсон.

-Таны дуу олон нийтэд хүрээд цөөхөн хонож байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Ер нь уран бүтээл төрнө гэдэг асар их хичээл зүтгэл, сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө бас тодорхой хэмжээний золиос шаарддаг. Хэдий чинээ сэтгэл зүрх гаргана төдий чинээ олон жилийн настай чанартай сайн уран бүтээл гардаг гэж боддог. Миний хувьд уран бүтээлийнхээ үг,ая,дугаралт,агуулга, өнгө аяс, клип, зохиол бүх зүйл дээр анхаарч ажилладаг.

-Дараагийн уран бүтээл нь хэзээ цацагдах вэ?

Дараагийн уран бүтээл маань бэлэн болсон. Гурав дахь дуугаа хийгээд дуусах шатан дээрээ явж байна. Үүнийг маань “Чингис хаан” хамтлагийн даралтад хөгжим, ая зохиогч Ц.Байдрагтай хамтарсан дуу байгаа.

-Дуучин хүн уран бүтээлийг гаргахдаа үргэлж шинэ санаа агуулсан загварт баригдахгүй хийдэг гэдэгтээ та санал нийлэх үү?

-100% санал нийлнэ. Намайг тодорхойлох зүйл бол мэдээж миний уран бүтээлүүд.Тэр тусмаа гаргаж буй дуунууд маань хоорондоо утга агуулгын хувьд дахин давтагдахгүй байх шаардлага тавьдаг. Хөгжмийн зохиолчид сайн шүлгэнд сайн ая ордог гэж ярьцгаадаг. Харин намайг тодорхойлох стиль имидж бол халзан толгой дээрээ шил зүүсэн дүр төрх байх болно.

3 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-24

Amjilt. Shil geegdchihdeg yumaa. Barag shiwuulsen n iluu bh shuu xxxxxx

27.113.49.164


comment image

Хонгор - 2020-09-24

Найз нөхрийн үнэ цэнийг илэрхийлсэн дуутай боллоо. Баярлалаа. Улам их уран бүтээл хийгээрэй. Амжилт

203.91.115.248


comment image

Зочин - 2020-09-27

Нөхөрлөлийн тухай сайхан уран бүтээл болжээ дүүдүү улам их амжилт

64.119.21.122