ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМЬ НАСАА  АЛДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 3 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Цаг агаар хүйтэрч галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн байна. Гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алджээ.

Айл өрхүүд болон байгууллагууд цахилгаан холболтоо буруу хийснээс болж гал алдах тохиолдол их байна. Үүнээс гадна үнс нурмаа ил задгай асгасан, цахилгаан ашиглалтын ачаалал ихэсгэсэн зэрэг шалтгаанаас үүдэн гал гарч байгаа юм.

Мөн энэ оны байдлаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдсэн. Иймд НОК-оос тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай ажилласны үр дүнд өнөөдөр тарваган тахал нийслэлд бүртгэгдээгүй байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна