6-10 НАСНЫ ХҮҮХЭД ӨДӨРТ 25 ГРАММААС ИХ САХАР ХЭРЭГЛЭХ НЬ ХОРТОЙ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Хийжүүлсэн, чихэрлэг ус ундааны оронд цоргоноос ус уух дадлыг хүүхдүүдэд суулгах нь илүү ашиг тустай гэж ДЭМБ үзэж байна хэмээн тус байгууллагын Халдварт бус өвчин, түүнтэй тэмцэх асуудал хариуцсан газрын дарга Жоа Бред мэдэгджээ.

Энэ тухай тэрээр “Баруун болон Зүүн Европт ижил марктай худалдаалагддаг чихэртэй ундаануудын элсэн чихрийн агууламжийн хэмжээ нь ялгаатай байдаг. Тухайлбал, Их Британид чихэрлэг ундаануудад 35-40 гр элсэн чихэр агуулагддаг бол Зүүн Европт худалдаалагддаг бүтээгдэхүүний сахарын хэмжээ 10 граммаар илүү байдаг аж. Харин 6-10 насны хүүхдийн өдөрт авах сахарын хэмжээ 25 орчим гр байдаг. Тийнхүү сахарын агууламж янз бүр байгаатай холбоотойгоор хүүхдэд буруу зуршил бий болдог учир бид хүүхдэд ус уух дадал эзэмшүүлэхийг зорьж байна.Хүүхэд цоргоноос ч ус ууж болох бөгөөд ийм байдлаар бид хүрээлэн буй орчноо ч хамгаалах боломжтой” гэв

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна