Х.БАТТУЛГА: ДЭД БҮТЭЦГҮЙ ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, БАЙШИН БАРЬЖ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ҮР БОЛОХГҮЙ
urug.mnСэтгүүлч: Админ
УЛС ТӨР 3 жил, 6 сар өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.23/ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Баянхонгор аймгийн иргэн Готов:

 

“…Би малын эмч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн боловсон хүчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа сэхээтний хүрэлцээ, хангамж туйлын хангалтгүй байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хамгийн залуу хүн гэхэд л миний насны хүн болж байна. Залуу боловсон хүчнийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр хэрхэн ажиллуулах вэ гэдэгт төр засгийн бодлогын түвшинд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах сэхээтнийг бэлтгэх сургуулиудын төлбөрийг төрөөс дааж, амжилттай сайн суралцаад үйлдвэрлэл дээр ажилласан тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгож, орон сууцаар хангах зэргээр нийгмийнх нь асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, залуучуудын урам зоригийг сэргээсэн ийм хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллах боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн саналтай байна.

Баянхонгор аймгийн иргэн Эрдэнэбаяр:

 

“…Говь нутагт ган гачиг, цөлжилт болж, үнэхээр хэцүү байна. Малчдын амьдрал бүрхэг болж байна. Баацагаан сумын залуучууд “Говьд нэг сая мод” гэдэг төслийг санаачилж,  “Эх нутгаа цөлжилтөөс хамгаалъя” гэсэн уриан дор төслөө эхлүүлэн ажиллаж байна. Энэ төслийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэхүү төслийг иргэд биш Байгаль орчны яам түрүүлж хийх ёстой ажил нь гэж залуучууд бид харж байна. Энэ төслийг Байгаль орчны яаманд дамжуулж, говийн бүсийг цөлжилтөөс хамгаалах талаарх саналыг би гэлтгүй, говийн бүх малчин дэмжиж байгааг уламжилмаар байна.

Баянхонгор аймгийн иргэн Сайнбилэг:

 

“…Манай багт 2014 онд дулаан дамжуулах дэд станц ашиглалтад орсон. Одоо дулааны цахилгаан станцаа хүлээгээд байж байна. Азийн хөгжлийн банкны 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр цэвэр ус, дулааны магистраль шугам тавигдаж, хүлээгээд авчихсан бэлэн станц байгаа. Жилд улсын төсөв, аймгийн төсөв нийлээд 100 орчим тэрбум төгрөгийг янз бүрийн бүтээн байгуулалтад зарцуулж байгаа. Баянхонгор аймагт 34 мегаваттын дулааны цахилгаан станц барьчихад хангалттай. Энэ бол дөрвөн дулааны цахилгаан станц барих мөнгө. Яагаад барих дургүй байгаа юм бэ? 21 дүгээр зуун гарчихаад байхад гэр хорооллын ард иргэд ч гэсэн хананаасаа халуун ус авч, дулаанаа авдаг, задгай жорлонд бие засахгүй амьдармаар байна. Тийм учраас дулааны цахилгаан станцыг бидэнд ойртуулах тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Та Засгийн газар, УИХ дээр санаачилгатай ажиллахыг хүсье.”

Баянхонгор аймгийн иргэн Лхагваа:

 

“…Малын түүхий эд ямар ч үнэгүй болсон гэдгийг сая хэлж байна. Энэ жил гэхэд малаа нядлаад, махыг нь нөөцөлж, өлөнг нь авна, арьс ширийг хог дээр хаяж байна. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих юм? Энэ улс чинь яаж өр зээлээсээ гарах юм? Бид нар яах вэ, үеэ өнгөрөөсөн улс. Хойч үе, залуусаа өөд нь татаж, мал аж ахуйн салбараа анхаарах цаг болсон байна шүү.

“…Сүүлийн үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар маш их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулж байгаа нь сайн зүйл боловч улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, ашиглалтын зардал ихсэх гэх мэт асуудлууд байгаад байна. Жишээ нь, Жинст суманд гэхэд сургуулийн дотуур байранд 41 хүүхэд амьдарч байна. Гэтэл тэнд 150 хүүхдийн дотуур байр барьчихсан. Шинэ суурьшлын бүсэд гэхэд нэг айл байхгүй, дэд бүтэц байхгүй атал өрхийн эмнэлэг ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг байсан ч нэмж 2.4 тэрбум төгрөг болсон. Баянхонгор аймгийн хэмжээнд 8.7 тэрбум төгрөгийг тендер зарлагдсан төсөвт өртөг дээр нь нэмээд явж байгаа байдалтай. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хөрөнгө оруулалтын сахилга хариуцлагын тал дээр онцгой анхаарахгүй бол нэг ч айл байхгүй хээр талд сургууль барьж, эмнэлэг барьсаар байх уу” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулт өгч, танилцуулга мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр манай оронд малын тоо толгой 80-90 саяд хүрлээ. Хүн ам нь гуравхан сая. Төрийн бодлогод юу дутагдаж байна вэ гэхээр арьс шир, мах, ноос үйлдвэр. Ноолуурын салбар харьцангуй болж байгаа. Хөдөө аж ахуйн сайд байхаасаа эхлээд арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөл боловсруулсан. Төрийн бодлогод оруулах гэж нэлээд зүтгэсний эцэст одоогоор Дархан хотод 10 сая ширхэг арьс, шир боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлчихээд явж байна. Үүнийг төр бодлогодоо оруулж шийдэх ёстой. Хувийн хэвшил, төртэйгөө нийлж ажиллах ёстой. Малчид эндээс хувьцаа авах ёстой. Малчид хувьцаа авснаар хоёр удаа ашиг олно гэсэн үг. Нэгдүгээрт, арьс ширээ тушаагаад ашгаа авчихна, хоёрдугаарт, үйлдвэр ашигтай ажилласнаар ногдол ашгаа авна.

Үүний өмнө яригдаж байгаа нэг асуудал нь олон жил яригдсан төмөр замын ажил говийн бүсэд эхэлсэн. Нэгхэн жилийн дотор 700 км төмөр зам барьж байна. Монголчууд хийж чадаж байна уу? Чадаж байна” гэв.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянхонгор аймгийн хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар үргэлжлүүлэн ярьж, орон нутгийн хөгжилтэй холбогдуулан иргэдийн тавьсан асуултад хариуллаа. Жишээ нь, иргэн Батбаярын асуусан асуулт, саналтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ,

“…Хээр газар сургууль, эмнэлэг барьчихсан байна. Зам, ус, цахилгаан байхгүй. Ийм бүтээн байгуулалт бүх аймаг сумдад байна. Одоо 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барихаа больё. Суманд халуун устай болъё гэж үзээд Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчлэн барьж байсан.

Мэргэжлийн хяналтын газрын дарга нь байна уу? Яахаараа дэд бүтэцгүй газар 6-7 тэрбумаар барилга барьчихдаг юм бэ? Одоо дулаан очихгүй учраас энэ өвөл тас хөлдөнө. Гэр барьж байгаа биш дээ? Дэлхий даяар дэд бүтцээ барьж байгаад дараа нь байшингаа барьдаг юм. Одоо энэ хохирлыг хэн барагдуулах юм? Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ” гэлээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн саналтай холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хариулахдаа,

“…Үнэхээр энд буруу төлөвлөлт хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бид засаж залруулах бүх ажлыг маш яаралтай, цаг хугацаа алдалгүй, улсыг хохиролгүй байлгахаар зохион байгуулж, танд хариу мэдэгдэнэ” гэснээр уулзалт өндөрлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянхонгор аймагт ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдтэй хийсэн уулзалтын дараа Өвөрхангай аймагт ажиллаж байна.

president.mn

 

 

 

6 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97