ӨВӨР МОНГОЛЫН ИРГЭД ХЯТАД ХЭЛ СОЁЛД УУСЧ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 3 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

ӨМӨЗО-ы дөрвөн сая иргэний нэг сая нь хятад хэл, соёлд уусах явцтай байна.

БНХАУ-ын хос хэлээр хичээллэх хөтөлбөр цаашид үргэлжилбэл Өвөр Монголчуудын уламжлалт хэл устаж Хятад хэлэнд уусах эрсдэл өндөр байгаа юм.  

ӨМӨЗО-ы аймаг хошуудад Хятад иргэд хэр их суурьшсанаас нь хамаарч сургуулийн 2 ба 3-р ангийн сурагчдад Хятад хэлээр хичээл ордог байсан. Энэ тухай БНХАУ-ын үндсэн хуулинд заалттай байдаг. Тус орны нөхцөл байдал одоогоор хаашаа ч эргэж болзошгүй учраас эх хэлээ хамгаалж үлдэх үүрэг Монголчуудын гурван сая иргэнд үлдээд байгаа юм. 

Тиймээс 2025 оноос төрийн албан хэргийг Монгол бичиг,  кирилл бичгээр хөтлөн явуулах шийдвэрээ урагшлуулах шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна