ЗӨВЛӨГӨӨ: ДАВС БАГА ХЭРЭГЛЭЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
МЭДЛЭГ ХӨТӨЛБӨР 9 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Монголчуудын дунд зонхилон тохиолддог өвчлөлийн гол шалтгааны нэг нь  давсны хэт их хэрэглээ гэдгийг эмч нар анхааруулдаг. Эрүүл мэндийн яамнаас, улсын хэмжээнд давсны хэрэглээ ямар байгааг бүсчлэн гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногтоо 5 граммаас хэтрэхгүй давс хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл зарим аймгуудад давсны хэрэглээ 2-3 дахин их байна. Статистикаас харахад, баруун аймгуудад давсны хэрэглээ хамгийн их буюу 15,4 грамм байгаа бол Зүүн бүсэд хамгийн бага буюу 7,7 грамм байна.

Монгол улсын нийт хүн амын 83,2 хувь нь 5 граммаас их давс хэрэглэж байна. Давсны хэрэглээ нь элдэв төрлийн өвчлөлийн гол шалтгаан болдог тул аль болох бага давс хэрэглэхийг эмч зөвлөж байна.

Дээрх инфографикаас сонирхолтой статистикийг дэлгэрүүлэн үзнэ үү.

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна