СОГТУУРСАН ҮЕДЭЭ БУСДЫН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 3 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Дорнод аймгийн Булган сумын нутагт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 10-р сарын 02-ны 04:40 цагт 25 настай эрэгтэй Н.Б согтуурсан 28 настай У.Б-г үедээ цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүллээ.

Одоогийн байдлаар Дорнод аймаг дахь цагдаагийн Эрүүгийн хэрэг нээн хэрэгт үйлдсэн байж болзошгүй этгээдийг  цагдан хорьж шалгаж эхэлсэн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улсын хэмжээнд үйлдэгддэг хүний амь нас санаатай болон санамсар болгоомжгүй хөнөөх гэмт хэргийн 90 орчим хувь нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдэгддэг талаар албанаас мэдээлдэг.

Иймээс иргэн та согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргалдахгүй байх зэргээр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлээрэй.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна