ШУУРХАЙ: ИРАНЫ ПУУЖИНД ӨРТСӨНӨӨС УКРАИНЫ ОНГОЦ СҮЙРЧЭЭ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
ДЭЛХИЙ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Өнгөрсөн лхагва гарагт Ираны Тегеран хотын нисэх буудлын ойролцоо  Украины "Боинг 737"  онгоц осолдсон. Онгоц нисэх буудлаас хөөрөөд минутын дотор  унасны шалтгаан нь  техникийн саатал байсан уу, эсвэл  санаатай халдлагад өртөв үү гэх таамаглалыг  гаргаж байсан. Тэгвэл Украины онгоц Ираны харвасан  Пуужинд өртөж сүйрсэн тухай Ираны төв телевиз мэдээлснийг BBC агентлаг дөнгөж сая  дамжууллаа.

Тодруулбал, АНУ болон Ираны хоорондох сөргөлдөөний шуурганд өртөж,  Украины 176 зорчигчтой онгоц осолджээ. Сөнөөх зорилго агуулаагүй байсан буюу онгоц санаандгүй байдлаар пуужинд оногдсон гэж BBC агентлагийн мэдээнд онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даалгавар өгч, Ираны хувьсгалт Гвардын удирдагч, генерал Касем Сулейманыг Иракийн Багдад хотын нисэх буудалд байхад нь устгуулсан. Ингээд Ираны талаас АНУ-аас хариугаа авч,  Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу цохилт өгнө гэдгээ мэдэгдсэн юм.

Иракт байрлах АНУ-ын цэргийн баазууд руу нийт  10 гаруй пуужин харвасан талаар Ираны төв телевиз мэдээлж байсан. Тэгвэл эдгээр пуужингийн цохилтод  Ираны Тегеран хотоос  хөөрсөн Украины онгоц өртсөнийг ийнхүү мэдээллээ.

Нэмж мэдээлэхэд, Украины Боинг 737 онгоцны зорчигчдын дийлэнх нь Иран (82), Канадын (63) иргэд байсан, 176 зорчигч  бүгд амь эрсэдсэн юм.

 

Эх сурвалж: BBC

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна