"САРУУЛ ХОТХОН"-Ы 11 ДАВХАРААС 31 НАСТАЙ ЭМЭГТЭЙ УНАЖ АМИА АЛДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 2 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өндрөөс унаж нас барсан хэрэг дахин гарч олныг цочирдууллаа.Хэргийг тодруулбал, Энэ сарын 5-ны өдөр өглөөний 04.00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмэгтэй хүн өндрөөс унаж нас барсан гэмт хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийн газрын үзлэг, шалгалтаар тус хороонд байрлах "Саруул хотхон"-ы 11 давхараас 31 настай эмэгтэй унаж амиа насаа алдсан байжээ.

Энэхүү хэргийг гэр бүлийн хүчирхийллээс үүдэж нэг эмэгтэй өндрөөс унаж нас барсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлжээ. Харин цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар талийгаач ам бүл хоёр, ээжийн хамт тухайн хаяг нь дээрээ оршин суудаг байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин ээж нь ажлаас болж сүүлийн долоо хоног сэтгэл санааны хүнд байдалтай байсан хэмээн мэдүүлжээ. Тиймээс ажил дээрээ ямар нэгэн ажлын байрны бэлгийн дарамт шахалт байсан байж болзошгүй учраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Талийгаач охин нэгэн хувийн компанид орчуулагч байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Өмнө нь "Саруул" хотхонд хэд хэдэн хэрэг гарч байсан. Тодруулбал, өндрөөс үсэрч амиа хорлосон, эгчийгээ хөнөөгөөд шатаасан гэх мэт аймшигт хэргүүд үйлдэгдэж байсан билээ. Мөн дээрх хотхонд гэр бүлийн маргаанаас болж ээжийгээ хутгалан хөнөөгөөд өөрөө өндрөөс үсэрч  амиа хорлосон аймшигт гэмт хэрэг гарч байв.

8 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-10-07

Яацан газар вэ энэ чинь одоо

66.181.179.90


comment image

Зочин - 2020-10-08

ene hothon ni asuudaltai gazar ym bishuu yanz burin hereg garch bhiin

66.181.161.37


comment image

z - 2020-10-08

ene hothon yasan muu yrtoi gazar ve. muu muuhai buhen dandaa garj baih wmaa

202.131.230.62


comment image

Зочин - 2020-10-08

Ээжтэйгээ таарахгүй амиа хорооно гэж байхгүй байлгүй дээ. Хүмүүс муухай худлаа бичих юмаа!

122.201.22.19


comment image

Зочин - 2020-10-08

Saruul hothon gej yatsan gazar ym be bainga hunii ami avch bhiin

66.181.161.58


comment image

Зочин - 2020-10-08

Муухай газар муухай хүмүүс амьдардаг юм бна лдаа .

103.229.123.32


comment image

Зочин - 2020-10-08

Ee bazar waanii ym had had cyyxaa.qaasam gazar gexeeree amar taiwan amdarz bofdoggvi aimwegtai gazaraw dee.

150.129.142.218


comment image

Зочин - 2020-10-10

Ee zvgeer ajilaasaa garchihgvidee ajil dre daeamttai bsn bol yah gej altan amia hunuunu we hvniig vhtel ni daramtand oruulj bdg ter hvmvvs ni viliin vree heden vyeeree edeleesei bilee !

203.91.115.54