ИХ БРИТАНИ , АНУ САРЫГ ЭЗЭМШИХЭЭР ХАМТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Их Британийн сансар судлалын байгууллага болон АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Сарыг эзэмших гол зарчмуудыг тодорхойлсон “Артемидийн хэлэлцээрт” мягмар гарагт гарын үсэг зуржээ.

Их Британийн сансрын агентлагийн тэргүүн Грэм Тернок, “Гэрээнд гарын үсэг зурсан нь бид сансар огторгуйд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх бодолтой байгааг илтгэж буй юм. АНУ-тай сансрын салбарт харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Энэхүү сэтгэл хөдөлгөм алхам нь Их Британийн компаниуд, эрдэмтдэд NASA-гийн Сар ба Ангараг руу аялах төслийн нэг хэсэг болох шинэ боломжийг нээж өгч байна” гэв. Энэхүү гэрээг энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулж буй Олон улсын сансар судлалын конгресс (IAC) -ын хүрээнд байгуулжээ.

Их Британи Сарны тойрог замд “Gateway” станц байгуулахад оролцох бөгөөд тус улсын Засгийн газар 16 сая фунт стерлингийг  хэдийнээ хуваарилжээ. Энэхүү станц нь манай гаргийн цорын ганц дагуул руу болон сансрын гүн рүү аялах дамжин өнгөрөх цэг болох юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна