12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮД 40 ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ БҮЛЭГЛЭН ХУЛГАЙЛЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

2019 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг Нийслэл хотын нутаг дэвсгэрээс хулгайлсан гэмт хэрэгт насанд хүрээгүй яллагдагчаар татагдан шалгагдаж байсан 4 этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Тэднийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Тодруулбал энэ оны 4 дүгээр сараас эхлэн бусдын нийт 30 орчим тээврийн хэрэгсэлийг хулгайлсан насанд хүрээгүй этгээдүүд болох А, Б, З, У нар нь 12-15 настай 4 хүү сургуулийн насны хүүхдүүд боловч сургуульд сурдаггүй, явдаггүй, бусдын нөлөөнд автан он хуучирсан тээврийн хэрэгслийг хулгайлдаг гэх зүйлсийг дурьджээ. Тэд батлан даалтад шалгагдаж байх хугацаандаа дахин Нийслэл хотын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргосон байсныг алба хаагчид дахин илрүүллээ.

Шалгалтын ажиллагаагаар дахин нийт 10 орчим тээврийн хэрэгслийг хулгайлж 4 автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус орхиж зам тээврийн осол хэрэг үйлдэж мөн хэргийн газраас зуртаасныг тогтоогоод байна. Уг хэрэгт Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллалааг үргэлжлүүлж байна.

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-10-15

Ymr oligtoi amidraltai bolood l hulgai hiihev de ene niigem l ene hvvhdvvdiig buruu zam ru oruulj bna

150.129.141.62


comment image

Зочин - 2020-10-15

Засан хүмүүжүүлэх газар гэж байдаг биз дээ? Яагаад сул тависан юм бэ?

203.91.115.47