ОРОН НУТАГ: АРДЧИЛСАН НАМ 10 АЙМАГТ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
УЛС ТӨР 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Аймаг, Нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн Ерөнхий хороо өөрийн цахим сайтаараа дамжуулан мэдээлсэн.

Урьдчилсан дүнгээр МАН НИХТ ялалт байгуулсан билээ. Харин АН Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт саналаар илт давуу байж ялалт байгууллаа.

Энэ удаагийн сонгуулийг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа ирцийн босгогүй зохион байгуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт санал өгсөн сонгогчдын олонхын санал авсан нь төлөөлөгчөөр сонгогдоно.

Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 мандатаас МАН 34 суудал, АН 8 суудал, ХҮН 3 суудал авсан.  Харин нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын 291 мандатаас МАН-201, АН-75, МАХН-10, МНН-1, Бие даагч 1 суудал авсан байна.

 

 

1 сэтгэгдэл


comment image

ЗочинБаянхонгорын зарим сонгогчид - 2020-10-16

Аймгийн засаг дарга бөгөөд МАН-ын дарга Г.Батжаргалыг орон нутгийн сонгуулиас цөөхөн хоногийн өмнө нөгөө "гарман дээр унаж яваа морио солино" гэгчээр яаран сандран нөлөө бүхий гишүүний саналаар сольжцүнх баригчаар олон жил ажилласан Д.Мөнхсайханаар сольсон нь дэндүү буруу сонголт байсан нь харагдлаа.Шинэ засаг ноён ч амалж очсон тойрогтоо өвдөг шороодлоо.Иймэрхүү хоосон цээж ханхалзсан туршлагагүй,арга барилгүй,улс төрийн бяд суугаагүй нөхдөд 90.000 хүн амын амь,амьдралыг даатгадаг бөх зүрх шүү.Мэдлэг боловсролтой хүнд цалин өгч,ёс зүйтэй хүнд албан тушаал өг гэдэг. Шинээр байгуулагдах аймгийн ИТХ-н төлөөлөгчид хар цагааныг сайн дэнслээрэй.Бид саналаа өгсөн шүү.Сайнбаяр шиг хүмүүс хол бай...АМЖИЛТ ХҮСЬЁ.

66.181.191.232