ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХОРИХ ГАЗРААС ОРГОСОН ХОРИГДЛЫГ ХАЙЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Энэ сарын 15-нд Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байсан хоригдол оргосон байна.

Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай Э гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байхдаа оргожээ.

Түүний оргосон цагийг ойролцоогоор 16.00 цаг орчимд хэмээн үзэж байгаа юм. Оргосон этгээдийг цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид эрэн хайж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна