ЛЕОНАРДО ДИ КАПРИО ОДОН ОРОН СУДЛААЧДЫН ТУХАЙ КИНОНД ДҮР БҮТЭЭНЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

“Netflix” компаниас гаргах “Don't look up” кинонд Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо дүр бүтээхээр боллоо.

Тус компанийн удирдлага, кино төслийг найруулагч Адам Маккей нар энэхүү бүтээлдээ Холливүүдийн шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнийг цуглуулж чаджээ. Тодруулбал, бүтээлд Ди Каприогоос гадна Женнифер Лоуренс, Кейт Бланшетт, Жона Хилл, Тимоти Шаламе, Ариана Гранде нар дүр бүтээх юм.

Кинонд дэлхийг сөнөөж болзошгүй солир ойртон ирж байгааг хүн төрөлхтөнд сэрэмжлүүлэх зорилгоор аялалд гарч буй хоёр одон орон судлаачийн тухай өгүүлнэ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна