КОРОНАВИРУСИЙН ҮРЖЛИЙГ ЗОГСООДОГ ЭМ БҮТЭЭНЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

ОХУ коронавирусийн үржлийг зогсоодог эм бүтээж байгаа бөгөөд одоогоор энэ эмний эмнэлзүйн өмнөх туршилтыг явуулж байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамны харшил, дархлаа судлаач Рахим Хаитов мэдэгджээ.

"Вирусний өсөлтийг зогсоодог коронавирусний халдварт өвчний тусгай эм одоогоор гараагүй. Бид эмийг гарган авахаар ажиллаж байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.

ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 1 сая 369 мянга 313 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 23 мянга 723 нас барсан бол 1 сая 56 мянга 582 хүн эдгэрчээ. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна