ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Монголбанкнаас 50 тэрбум төгрөг, арилжааны банкнууд 40 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлээд, арилжааны банкнуудаар зургаан хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн талаар Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ. Ингэснээр өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байж ипотекийн зээл авах шалгуур хангадаг байсан бол өрхийн орлого нэг сая гаруй төгрөг байхад зээл авах бололцоотой болж байгаа аж.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаал бүхий журмаар дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:

-Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,

-Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан,

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох,

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг Төрийн албан хаагчид олгох,

-Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх зэрэг өөрчлөлтүүд оржээ.

Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгох гэнэ. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэхгүй, зөвхөн шинэ зээлдэгчдэд үйлчлэх хувь юм байна.

Оны эхний найман сарын байдлаар ипотекийн зээлийн 144.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2057 иргэнд олгосныг Монголбанк мэдээлж байв. Монголбанкны эх үүсвэр 71.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1219 иргэнд, банкнуудын өөрийн эх үүсвэр 73.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 838 иргэнд тус тус олгожээ.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна