“ХАСЫН ХҮЛЭГ”-ҮҮД ШИГШЭЭ ЦУВРАЛЫН ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ

СПОРТ 4 сар, 2 долоо хоног өмнө

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй дээд лигийн шигшээ тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Аваргын төлөө шалгарч үлдлээд буй “Алдар Танан Гарьд” болон “Хасын Хүлэг”-үүд багийн цувралын хоёр дахь тоглолтод Хүлэгүүд 83:76-ын харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод “Хасын Хүлэг”-үүдийн ахлагч Б.Билгүүн 25 оноо авч багаа хожилд хөтөлсөн бол төвийн тоглогч С.Өрнүүнбилэг 18 оноо 15 самбар авч хожилд чухал хувь нэмэр оруулжээ.
Ингэснээр цувралын хожлын харьцааг 1:1 болон тэнцэж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна
0 сэтгэгдэл