МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД ТҮР ХОРОО БАЙГУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СПОРТ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Монголын боксын холбооны үе үеийн дасгалжуулагч, тамирчин, зүтгэлтнүүд нэгдэн түр хороо байгуулжээ. Боксын холбооны дүрэмд бага хурлыг хоёр жил тутамд зохион байгуулах ёстой хэмээн заасан ч удирдлагууд нь бага хурлаа өнөөдрийг хүртэл нэг ч удаа хуралдаагүй байна.

Тиймээс холбооны төлөөллүүд Монголын боксын холбооны бага хурлыг зохион явуулахыг шаардаж ийнхүү түр хороо байгуулж, төлөөллөө сонгосон байна. Түр хороо байгуулах хуралд холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нарыг оролцуулахаар урьсан ч ирээгүй юм.

Ташрамд, түр хорооны даргад эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан Л.Энхбаатарыг сонгосон бол гишүүдээр гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд, Ц.Нандигжав, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Н.Баярсайхан, Ч.Цэвээнпүрэв, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цэрэнням, шигшээ багийн дасгалжуулагч асан С.Эрдэнэбат, Б.Энхтайван нарыг сонгожээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна