ХҮҮХЭД АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ЗААЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 2 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

Энэ сарын 20-нд “Positive Mongolians”-ийн санаачлагч Д. Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар "Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой санал гомдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Д. Түвшинбаяр, “24 цагийн хугацаанд “Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой 45 иргэний санал гомдол ирсэн. Өөрөөр хэлбэл 120 гаруй хүн “Happy flowers” компанийн талаар санал гомдолтой байна. Үүнээс бидний ярьж байгаа асуудал зөвхөн нэг айлынх биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хэн нэгний нэр төрд халдахыг хүсээгүй. Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх бодит  санал гомдлыг ярьж, хүүхдүүд нэмж хохирохоос өмнө анхааруулахыг хүсэж байна. Монголчууд заавал хүүхдийг хохирогч болсны дараа ухаарах ёстой байдаг юм уу?  Бид танихгүй хүнээр хүүхдээ асруулчихаад гомдол ярьж гүйгээгүй. Хүүхэд асрах байгууллагаас  хариуцлага нэхэж байна. Энэ асуудлыг хэн авч хэлэлцэх вэ?, яагаад одоог хүртэл тус байгууллагыг шалгахгүй байна вэ? гэдэг асуудлын талаар ярьж байгаа юм” гэв.

 

Хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад чиглэсэн хуулийн заалт дутмаг учраас энэ хүрээнд гарсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх нь нарийн төвөгтэй байдаг талаар хуульч Б. Мэргэн тайлбарлалаа.

 

Тэрээр, “Хүүхэд харах үйлчилгээнд хоол, хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах тухай хүүхэд харагчийн эрх үүрэгт заасан байдаг. Харин хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг байгууллага руу чиглэсэн эрх зүйн нарийн заалтууд дутмаг” хэмээн мэдээллээ.

Иймд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалж үлдэх үүднээс энэ тал дээр нарийн хууль эрх зүйн заалт шаардлагатай байгаа юм.

Дэлгэргүйг видео мэдээнээс үзнэ үү.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна