МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД, БАРСЕЛОНА БАГУУД ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн шинэ улирал өнгөрсөн шөнө эхэллээ. 

Аваргуудын лигийн гурван удаагийн аварга Английн Манчестер юнайтед “Е” хэсгийн эхний тоглолтоо Францын аварга Парис Сен Жермен клубийг талбайдаа хүлээн авч 2:1-ээр ялалт байгууллаа. Тоглолтын хожлын гоолыг 87 дахь минутад Маркус Рашфорд оруулж шилдгээр шалгарсан байна. Энэ хэсгийн нөгөө талд Германы  РБ Лайпциг Туркийн  Истанбул багийг 2:0-ээр ялжээ.

Мөн “G” хэсэгт орсон дэлхийн 5 удаагийн шилдэг тамирчин Лионел Мессигээр ахлуулсан Испанийн Барселона Унгарын Ferencvárosi TC клубийг 5:1-ээр ялж тэмцээний гараагаа амжилттай эхлүүлжээ. Мөн энэ хэсэгт өрсөлдөж буй  Италийн Ювентус Украйны “Динамо Киев” багийг 2:0-ээр хожсон байна.

Өнгөрсөн шөнө явагдсан тоглолтуудын үр дүн

Челси 0:0 Севияа

Реннес 1:1 Краснодар

Зенит  1:2 Брюгге

Лацио 1:3 Бориусса Дортмунд

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна