Ц.ЭЛБЭГДОРЖ: БИ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХҮН. ЭХ ОРОН ДУУДВАЛ БОСОЖ ОЧИХ ҮҮРЭГТЭЙ
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ. Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа АН-ын дүрмийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм.

Тэрбээр өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байна гэдгийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын зүгээс онцоллоо. Сүхбаатар дүүргийн 3-р хорооны гишүүн байжээ.

Тэрбээр мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг хүргэе.  

-АН-ыг үзэл санааны уналтад орсон гэж улс төрийн хүрээнд дүгнэж байна. Ийм уналттай үед та АН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаагийн зорилго юу вэ. Намын шинэчлэлд таны оролцоо хэр байх вэ?

-Миний харж байгаагаар АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдээ дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байгаа. АН-ын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээлээ.

-Гишүүнчлэлээ сэргээсэн учраас цаашид улс төрийн сонгуульд оролцох уу?

-Монгол Улсын иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал гэж би боддог.

-Одоогийн намын удирдлагатай хэрхэн яаж хамтарч ажиллах вэ?

-Намын гишүүнийхээ хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

-Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин сонгуульд өрсөлвөл таныг 2024 оны сонгуульд өрсөлдөх нь гэж харж байна, зөв үү?

-Гишүүний хувьд эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний хувиар намын, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явна.

-Таныг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх хэрэг юу болсон бэ?

-Энэ асуудал хэвээр явж байгаа.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна