АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛООД ЭХЭЛЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Ардын нам удирдах зөвлөлийн хурлаараа дөрвөн аймгийн засаг даргын томилгоог хэлэлцжээ. Үүний нэг нь Баянхонгор аймаг байв. Тус аймагт МАН 41 мандатаас 22 суудал авч олонх болсон юм. Улмаар аймгийн засаг даргаар Д.Мөнхсайханыг улируулан ажиллуулахийг дэмжих гийдвэр гаргажээ. Мөн Хэнтий аймагт 39 мандатаас 32 суудал авч МАН олонх болсон. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн засаг даргаар улираан сонгох шийдвэр гаргасан байна.

Харин Дархан-Уул аймгийн засаг даргаар Б.Азжаргалыг ажиллуулахаар болжээ. Түүний хувьд Дархан сумын засаг даргын ажлыг 8 жил хийж гүйцэтгэсэн юм аа.   

 

Мөн Сэлэнгэ аймгийн засаг даргаар Ш.Оргил улиран ажиллахаар болжээ. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна