СЭТГҮҮЛЧИД НЭГДЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ АСУУЛТАД ХАРИУЛАХЫГ ХҮСЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

1992 онд Монгол улс үндсэн хуультай болж, энэ хуулиар олон зүйлийн эрх, үүрэг, хэм хэмжээг зааглаж өгсний дотор Ерөнхий сайдынх ч бий.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд ажлаа авснаас жилийн дараа “Миний хүч хүрэхгүй зүйл байна, надад давж чадахгүй зүйл байна. Тийм учраас та бид үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм билээ. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь шүдгүй арслан аятай л байгаа. Архираад л байдаг” хэмээн чуулганы танхимаас хэлж байв. Ингэж хэлснээс хойш нэг жилийн дараа нам нь олонх байх үед үндсэн хуулийг өөрчилж, тэр ШҮДТЭЙ АРСЛАН болж чадсан. Тэр шүдтэй арслан болоод 150 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх 1992 оноос хойших үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн “хүчтэй”, шинэ үндсэн хуультай болсноос хойших анхны Ерөнхий сайд юм.

Гэтэл тэр энэ хугацаанд нэг ч удаа нэг ч сэтгүүлчийн асуултад хариулаагүй. Харин эвлүүлсэн, тавилттай, найруулгатай мэдээллийн хөтөлбөрөө, хүн загнаж байгаа бичлэгээ бүх телевиз, сувгаар цацсаар байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх биш пропоганда хийв. Тархи угаалт гэж хэлж байгаагийн учир нь өөрсдийн багаар бэлдүүлсэн, өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ л олон нийтэд үзүүлж байна.

Тиймээс ӨРӨГ.МН, ЗАРИГ.МН сайтын редакциуд нэгдэн танаас асуулт асуух ХҮСЭЛТИЙГ үүгээр дамжуулан илгээж байна.

Ардчилсан  улсад олон ургалч үзэл байдаг. Ардчилсан улсын иргэд үзэл бодолтой байдаг. Иргэдээ үзэл бодолтой байлгахын тулд тархи угаалт биш үнэн мэдээллээр хангах ёстой. Тиймээс сэтгүүлч бид асууя. Чөлөөт хэвлэл, иргэний мэдэх эрхийг хангах ардчиллын тулгуураасаа ухрахгүй гэж найдаж байна.

Жич: Иргэн таЕрөнхий сайдаас асуух асуултаа илгээж болно.Мэргэжил нэгт сэтгүүлчид, редакциуд нэгдэж,Ерөнхий сайдаас хамтдаа асуулт асуухыг урьж байна.

Асуулт хүлээн авах хаягууд

Өрөг.мн сайтын редакцийн утас 76002244

Өрөг.мн сайтын е-мэйл хаягMarketing@urug.mn-

Өрөг.мн сайтын редакцийн байр: Хан-Уул дүүргийн 15-р хороо Тайжийн 12-р байрны 1 тоот WordMedia ХХК-ийн байрүргийн 15-р

Зариг.мн сайтын редакцийн утас 76009966

Зариг.мн сайтын е-мэйл хаяг info@zarig.mn

Зариг.мн сайтынредакцийн байр: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1 409 тоот

9 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-10-23

эхнэрийнхээ цагаан бандаашийг толгойдоо уячихсан нэг л их сүр бадруулсан дальчигнасан гар 5 хүнийг цааш нь харуулдаг жил би гадаадад байхдаа интeрнэтээр үзэж байлаа

66.181.161.37


comment image

Зочин - 2020-10-23

Ёндон сайдын хүүхэдүүдийнхээ төлбөр төлсөнд ямар хариуцлага тооцох, Ундармааг сулласан явдал болон гадаадад гацсан иргэдийн тухай асуумаар байнаа. Гадаадад байгаа иргэд чинь хэцүүдлээ, хилээ нээж иргэдээ оруулаачээ.

83.245.231.62


comment image

Зочин - 2020-10-24

Гадаадад Гацаасан Монгол Иргэдийн амьдралдаа Хэлмэгдэн хохирсон энэ их хохирлыг яг яаж шийдвэрлэж өгөх вэ ? Ямар ч улс орон Гамшиг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орохдоо Хамгийн эрсдэлтэй аюултай бүс нутаг газар орон байршилд байгаа Иргэддээ Яаралтай Авран Хамгаалах Үйл Ажиллагааг авч ажилладаг .Гэтэл У.Хүрэлсүх та ОН-ийн хэрэгсэлээр болохоор 1 ч Монгол Иргэнээ Гадаадад үлдээхгүй Монгол морь хүртэл нутагаа зорьдог гэж уяраан Хуурчихаад яг өнөөдрөөр бол 9 сар Дэлхий даяар Хөл алдан сандарсан Аюул дунд одоо ч танай таны шийдвэрээр Хил Хаагдсаны улмаас Гадаадад Гацаагдсанаараа хамаг ажил амьдралаараа хохирсон одоо Мөнгө Санхүүгүй болоод Харьд Хаягдсан арайхийж нутаг буцахдаа маш их Хохирол Эрсдэл үүрсэн 35000 Монгол Иргэдээ Хэлмэгдүүлсээр байгаадаа Хариуцлага Хүлээн ахин ...Цаг алдалгүй авах ямар Төлөвөгөөтэй түүнээ Хэзээ Хэрхэн яаж хэрэгжүүлж эхлэхийг албан ёсоор асууж Хариулт Шаардаж байна.

88.241.50.191


comment image

Зочин - 2020-10-24

ЖДҮС, Хөдөлмөр халамжийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн албан тушаалтнуудын хэрэг юу болсон.

64.119.22.94


comment image

Зочин - 2020-10-25

Энэ сайт ч дээ бөөн шантаач сэтгүүлч нар. Энэ чолортуяа гэж бүүр шантаачны хулгайч даа.

66.181.184.24


comment image

ЗочинBoogii - 2020-10-27

Hvrelsvhees gants hvselt baina! Mongol hvnii hiij chadah ajiliig gadniihnaar hiilgehgvi baih huuli sanaachlaach! Hudaldaa,niitiin hool, vilchilgeenii geh met! Hujaa nar oruulahaa bolioch!

202.126.88.131


comment image

Дорж - 2020-10-28

Эд нар ч сэтгүүлчийн ёс зүйгүй аймаар хүмүүс хэрүүлч энэ аймөар хүмүүсийн ард их гарууд байдаг байхаа жаахан ёс зүйтэй баймаар 6настай хүүхдийн доог болж байгаа шүү гэдгээ ойлгоорой

64.119.24.60


comment image

Зочин - 2020-10-28

“ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД” байгаа ЗГ, УОК, ЭМЯ-наас асуух асуулт байна!! - Шөнө өдөргүй хилээр оруулж байгаа хятад иргэдийг ямар зорилгоор хаана байрлуулж, хэд хоног тусгаарлаж, хаанаас зардлыг нь гаргаж, яаж шинжилгээ авч, хэд нь эрүүл хэд нь вирустай байсан гээд мэдээллийг ил тод болгоно уу!!! - МУ-ын иргэд энэ цар тахлын үед ЗГ болоод УОК-ын журам дүрмийг хилийн гадна, доторгүй сахин биелүүлж, үүргээ гүйцэтгэсээр байна. Харин нийгмийн дунд эргэлзээ, түгшүүр үүсгээд байгаа “бүтээн байгуулалтад ажиллах”-аар ирж байгаа хэмээх бүрхэг мэдэгдлээ илүү дэлгэрэнгүй болгож, цаг тухай бүрт эсвэл урьдчилсан байдлаар тогтмол мэдээллэж байхыг хүсэж байна!! Ялангуяа улс орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдал” гэдэг нэр тодорхойлолтыг албан ёсоор зарлаж, бүх хилээ хаасан байгаа тохиолдолд УРД, ХОЙД БҮХ ХИЛЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ГАДААДЫН ИРГЭДИЙН СТАТИСТИК ТОО МЭДЭЭЛЛИЙГ цаг тухайд нь мэдэгдэх нь үүрэг билээ!

202.126.89.89


comment image

Зочин - 2020-10-28

Монголын махны мэдэл хятадуудын гарт оруулсан нь Хүрэлсүхийн ЗГ. Хүнсний аюулгүй байдлын үүднээс гол хүнсээ гадаадуудын гарт өгсөн нь уйваагүй, өндөр эрсдэлтэй байдал. Энийг үтэр түргэн залруулж махыг мэдэлдээ авсан хятадуудыг хөөж гаргана уу!

202.126.89.89