АРСЕНАЛ ЕВРОПА ЛИГИЙГ ЯЛАЛТААР ЭХЛҮҮЛЭВ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Европын хөл бөмбөгийн холбооны "Европа лиг"-ийн хэсгийн тоглолтууд урьд шөнө эхлэхэд Австрийн "Рапид Вьен" клуб "Арсенал"-тай хүчтэй өрсөлдөөн өрнүүллээ.

Австрийн баг талбайдаа тоглолтын эхнээс өндөр санаачлагатай тоглолт үзүүлж байсныхаа хүчинд 51' дэх минутад тэргүүллийг авсан юм.

Эхний үед төдийлөн үр дүнтэй довтолгоон өрнүүлж чадахгүй байсан "Арсенал"-ын залуус тоглолтын төгсгөлийг сайн  хийж, Давид Луиз /70'/, Аубамияанг /74'/ нарын оруулсан  гоолоор хожил байгуулав.

Арсеналаас гадна Тоттенхэм, Лестер сити, Эй Си Милан, Виллареал, Хофенхайм, Рома, Бенфика, Гранада, Лилль, Реал Сосьедад гэсэн топ лигийн багууд энэ өдөр тус тусын гурван оноогоо халааслаж тэмцээнээ амжилттай эхлүүлэв.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна