Г.НАРАНЦЭЦЭГ БУДАПЕШТЫН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийнхний барилдаан болж, манайхаас 9 бөх татамид гарав. Тэгвэл манай бөхчүүдээс 48 кг-д зодоглосон Г.Наранцэцэг ганцаараа медаль авлаа. Тэрбээр С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Чилийн бөх Мэри Диг ялсан. Харин хоёрдугаар тойрогт Португалын Катарина Костаг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Сербийн бөх Андреа Стоядиновт ялагдсан юм. 

Харин торгуулийн тойрогт Испанийн бөх Лаура Мартинезыг ялсан бол хүрэл медалийн төлөө Израйлын Шира  Ришониг буулгаж авсан.  Монголын тамирчдаас энэ өдөр Л.Өнөболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медалийн төлөө барилдсан ч хараахан ялж чадсангүй.  

Хүрэл медаль хүртсэн Г.Наранцэцэгийн тухайд самбо бөхийн төрлөөр Азийн наадамд түрүүлж байсан юм.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна