Т.БАРХҮҮ: ЗАЛУУ ХҮН АЛДАЖ БОЛНО ГЭВЧ АЙЛ ГЭР БОЛОХ ТОГЛООМ БИШ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 4 сар өмнө

urug.mn

 

Видео ярилцлагыг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү

Бид "ТЭР" буландаа “Х түц продакшн”-ы жүжигчин Т. Бархүүг урьж ярилцлаа.

Хүүхэд байхаасаа даруу зан, цаг баримтлах зарчимтай хүмүүжсэн тэрээр дуучин болох гээд зорьж явсан ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй далдын хүчинд удирдуулж  жүжигчин болох шийдвэрээ хормын төдийд л гаргасан талаараа ярилцлагын үеэр дурслаа.

Урлаг, уран сайхны мэргэжлийн үнэ цэнэ, утга учир нь хүн байх явдал. Энэ талаар тэр, "Хүмүүс намайг гаднаас хараад, биеэ тоосон их зантай амьтан гэж дүгнэдэг.  Монголчуудын нийтлэг алдаа нь сайн мэдэхгүй хүнээ дүгнэж ярих шүү дээ. Миний хувьд хүнээрээ байхыг л хичээж, эрхэмлэж амьдардаг" гэсэн юм.

Хүмүүс юуг хүсэж, юунд шунаад байдаг юм бэ? Хайртай дотны хүмүүс чинь хажууд чинь байхад өөр юу хэрэгтэй юм бэ? гэх асуултын хариуг эрсэн "Фауст" жүжигт тэрээр өнөөгийн нийгэмд оршиж буй энхийн цагаан тагтаа мэт харагдах чөтгөрүүдийг илэрхийлж Мифостофелийн дүрийг бүтээн, үзэгчдэд хүргэж байна. 

“Чөтгөрт ямар ч эвэр байхгүй

Чөтгөрт ямар ч хар санаа байхгүй

Чөтгөр сайхан сэтгэлтэй

Чөтгөр туйлын ухаалаг”гэх сайн муу, сайхан муухайгийн хоршлыг харуулах зөрчилдөөнт дүрийг хэрхэн шинэлэг ойлгомжтой байдлаар үзэгчдэд хүргэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа ярив. 

 

 

Жүжигчин Т. Бархүүгийн эмзэглэж явдаг асуудлын нэг нь хүүхэд болгон аз жаргалтай амьдарч чадахгүй байгаа явдал. Өөрөө сайн аав байхыг үргэлж хичээж хичээдэг талаараа ярихдаа, “Залуусын хариуцлагагүй байдлаас үүдэн хүүхэд бүр аз жаргалтай байж чадахгүй байна.Залуу хүн алдаж болно. Би ч мөн алдаж л байсан. Гэвч айл гэр болж хүүхэдтэй болох гэдэг тоглоом биш. Алдаж болохгүй зүйл  амьдралд байдаг юм билээ. Залуучууд үүнийг л ойлгох хэрэгтэй. Асуудалгүй амьдрал гэж юу байх вэ? нэгэнт сонгочихсон амьдралдаа тэвчээртэй хандаж эргээд нэгнээ уучилдаг ухаан байхад болно” хэмээн ярилаа.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна