СУРАГЧАА ХҮЧИРХИЙЛСЭН БАГШИД ЗУРГААН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Мэргэжил сонгох ганцаарчилсан сургалтын төвийн багш сурагчаа хүчирхийлсэн хэрэг  цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр Лэди төвийн сургагч багш, төвийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэтулгад холбогдох гомдол, мэдээлэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн шалгагдаж байсан.

Тэгвэл сурагчаа хүчирхийлсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхээр хэргийг хэлэлцэж шийдлээ.  П.Эрдэнэтулгад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэняллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд албан тушаалын байдлаа ашиглаж бага насны хүүхдийг эрхшээлдээ оруулан хүчирхийлсэн хэргээр  буруутган зургаан жилийн хорих ял оноолоо. 

Ташрамд дуулгахад,дээрх хэргийн хохирогчийн талаас хэргийг хаах гэж оролдож байгаа. Мөн гүйцэтгэх захирал хүн нь мөнгөөр нөлөөлж байна гэх зэргээр хэрэгт нөлөөлөх гэж оролдож байгаа талаар бидэнд мэдээлэл ирүүлж байсан юм. 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-11-02

ene huchindsen hun ni yumuu, umguulugch ni yumuu

139.5.217.12


comment image

Зочин - 2020-11-02

Хүчиндсэн хүн нь

202.9.46.89